Тамхины эсрэг түүхэн мэдэгдэл

LIFESTYLE
khandmaa@montsame.gov.mn
2019-05-31 17:32:54

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Хөгжилтэй хөөрхөн “Микки хулгана” киногоороо хамгийн их алдаршсан кино найруулагч Уолт Дисней 65 насандаа уушгины хорт хавдраар нас барж, сая сая үзэгчид нь эмгэнэн гашуудаж байхад түүний компани нэгэн түүхэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэр нь Уолт Дисней компани тамхийг хэзээ ч кинондоо гаргахгүй хэмээх тунхаглал байв.

Ер нь бол, жилийнх нь ашиг орлого хэдэн тэрбумаар тоологддог тамхины компаниудаас авсан мөнгөөрөө киночид, гол баатраа янжуур зуусан сайхан залуугаар дүрсэлдэг байжээ. Харин сүүлийн үед  киночид сэтгэл гутралд орсон, дампуурсан, ажил хэрэг нь бүтэхгүй байгаа баатрыг тамхи татаж, архи ууж буй төрхтэй харуулах болсон. Энэ нь тамхи сэтгэл гутралыг засдаг гэсэн андуу бодол төрүүлэх хор уршигтай аж.

Үнэндээ бол тамхинд хүнийг тайвшруулдаг шид огтоос байдаггүй бөгөөд хэрэв никотин нь тайвшруулах үйлчилгээтэй байсан бол эрүүл мэндийн салбарынхан аль хэдий нь стрессийг тайлах хамгийн хямд хэрэгсэл болгочих байсан билээ. Дэлгэрэнгүйг https://www.montsame.mn/mn/read/191197 уншина уу.