“Нар харах” галт тэргээр гадаадын 228 зорчигч аялжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-01-02 17:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хамгийн анхны аяллыг УБТЗ ХНН-ээс шинэ оны эхний өдрийн өглөө "Нарны галт тэрэг” зочлуулснаар эхлүүлэв. Энэ удаагийн нар харах аялалд 600 гаруй зорчигч оролцсоноос гадаадын 228 зорчигч аялсан талаар УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга мэдээллээ.


Энэ аяллаар зорчих гадаад, дотоодын жуулчид, иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг тэрбээр хэлэв. Энэ нь нэг талаар ковидын цар тахлаас болж хоёр жил саатсан. Мөн үүнээс гадна өвлийн аялал жуулчлалтай холбоотойгоор байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсыг сонирхох гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж, “Нар харах” галт тэрэгний аялал нь Өвлийн аялал жуулчлалын нэг хэсэг болж байна" гэв.




Анх 2-хон вагонтай эхэлж байсан “Нарах харах” галт тэрэгний аялал өнөөдөр нийт 19 вагон, 600-700 аялагчтай болон өргөжжээ. 2023 оны эхний өдрийн нар харах аяллаар уртын дуу, морин хуурын тоглолт, цамын бүжиг болж тусгай хөтөлбөрөөр үйлчлэв. Цаашид зөвхөн Монголд тохиож, үзэх хөтөлбөрийг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг оролцогч зорчигч нар хэлж байна. 

Холбоотой мэдээ