АРХАНГАЙ: Харваач Ц.Бумжаргал "Аймгийн мэргэн" цолны болзлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-08 16:33:00
Зургийн зүүн талаас 4 дэх нь аймгийн мэргэн цол хүртсэн Ц.Бумжаргал

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газраас Мөсний шагайн холбоотой хамтран 2024 оны мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Урд тамирын голын мөсөн дээр зохион байгууллаа.


Үндэсний уламжлалт спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэстний ёс заншил, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлах ач холбогдолтой энэхүү тэмцээнийг 2006 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ зохион байгуулж байна.


90 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос цуваа харвааны төрөлд Эрдэнэбулган сумын харваач Ц.Бумжаргал 47 оноогоор тэргүүлж, "Аймгийн мэргэн" цолны болзлыг хангасан бол ахмадын харвааны төрөлд өндөр настан Д.Даваадэмбэрэл, Б.Батаа нар тэргүүллээ.

 

Багийн буюу талын харвааны төрөлд Цэнхэр сумын харьяат Б.Баасанбат, Б.Батрдэнэ нар тэргүүлсэн юм.  

Холбоотой мэдээ