АРХАНГАЙ: Найман зээлдэгчид 165.78 сая төгрөгийн батлан даалт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-11 11:41:38

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлснээс хойш Архангай аймагт 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 8 зээлдэгчийн 952.43 сая төгрөгийн зээлэнд 165.78 сая төгрөгийн батлан даалт гаргажээ.


Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалт гэдэг нь орон сууцны 3, 6 хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй боловч урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа иргэдэд зориулсан Зээлийн батлан даалтын сангаас гаргаж батлан даалт юм.


Иргэдийн дийлэнх нь хашаа байшинтай хүнд зээлийн батлан даалт гаргах боломжгүй юм уу гэсэн асуулт байдаг ба "Хашаа байшин нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт тооцогдоггүй учир хашаа байшинтай хүнд батлан даалт гаргаж болно" гэсэн хариултыг өгч байна.


Өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын байдлаар арилжааны банкнууд нийт 67.1 мянган иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 274.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.


Үүний дотор 116 иргэн 8.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээлтэй байна.

Холбоотой мэдээ