ТӨВ: Улсын төсвийн хөрөнгөөр 25 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-15 21:24:46

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Номт 1 дүгээр багт Б.Цог генералын хөшөөний орчим 25 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж нээлтээ хийлээ. Уг хүрээлэнг улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  "Баян дөрвөлж" ХХК гүйцэтгэсэн байна.

 

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг  2022 онд эхлүүлж  цахилгааны шугам, гүний худаг,  дэд станцыг байгуулж 2023 онд 2800 м.кв чулуун зам, 3000 м.кв явган зам, 50 автомашины зогсоол, гурван саравч, 56 сандал, нийтийн бие засах газар, харуулын байр, 170 ширхэг гэрэлтүүлэг, худаг хийжээ.  

Цэцэрлэгт хүрээлэнд 94 м урттай усан толио, усан оргилуур бүхий байгууламж, 4406 м.кв талбайд мод тарьсан нь Зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийг ая тухтай, эрүүл цэнгэг орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ