ТӨВ: Үзэсгэлэн худалдаагаар 270 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-25 17:39:34

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын Солонго цогцолборт “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдааг нээлээ. Үзэсгэлэн худалдаанд 26 сумын 212 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид өөрсдийн 270 төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж байна.

 

Үзэсгэлэн худалдаа 25,26,27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дундын шат дамжлагагүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжийг олгож байна.

 

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, сайд Чирипов Даба-Жалсан Шагжаевич оролцож байгаа нь онцлогтой.

 

Ингэснээр Төв аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Буриад улсад байрлах худалдааны цэгт борлуулж, тус улсын зах зээлд таниулах, нөгөө талаар Төв аймагт Буриад улсын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зэргээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдээ олон улсын зах зээлд гаргах томоохон боломж бүрдэж байгаа аж. 











Холбоотой мэдээ