ТӨВ: Түлээ, нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-31 15:39:38

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Зуунмод суманд түлээ, нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос буурчээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт портер нүүрс 240 000, шуудай нүүрс 8000, шуудай мод 10000 төгрөг байсан бол энэ долоо хоногт портер нүүрс 220 000, шуудай нүүрс 7000, шуудай мод 9000 төгрөг болжээ.




Түлээ, нүүрсний худалдаа эрхлэгчээс тодруулахад, “Урин дулаан орж байгаатай холбоотой иргэдийн худалдан авалт багассан. Иймд үнээ бууруулж худалдах хэрэгтэй болсон” гэв.


Зуунмод суманд өнөөдрийн байдлаар өвс 12000-18000 төгрөг, хивэг 28000 төгрөг, хорголжин тэжээл 15000-18000 төгрөг, ногоон тэжээл 15000-18000 төгрөгийн үнэтэй байна.

 

Холбоотой мэдээ