БАЯН-ӨЛГИЙ: Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-09 11:28:20

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 10-наас 14-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.


Урьдчилсан мэдээнээс харахад Сар шинийн баярын өдрүүдэд зарим газраар ялимгүй цас орно. Энэ үеэр салхины хурд 16-18 м/с-д хүрч, шороон болон явган цасан шуурга шуурах төлөвтэй.


Нийт нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -15...-20 хэм, өдөрт -3...-8 хэм хүйтэн байна. 

Холбоотой мэдээ