БАЯН-ӨЛГИЙ: "Хөдөлмөрийн аварга ажилтан"-аар 9 иргэн шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-09 16:39:34

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг угтан 2023 оны ажлын амжилтаараа салбартаа тэргүүлсэн хүмүүсийг аймгийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгаруулав.


Хөдөлмөрийн аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар өнөөдөр гардуулж өглөө. 2023 оны "Хөдөлмөрийн аварга ажилтан"-аар шалгарсан хүмүүсийн нэрсийг танилцуулж байна. Үүнд:


1. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын оны аварга ажилтнаар:

- "Монголын цахилгаан холбоо" компанийн мэдээлэл технологийн инженер Хурмангазын Досбол;

- Өлгий нисэх буудлын аюулгүй байдлын үзлэг шалгагч Бахытжаны Наурыз;

- "Толбожай" компанийн ажилтан Хызай Аманжол;

- Хилийн цэргийн 0165-р ангийн жолооч, ахлах ахлагч Энхжаргалын Женисбек;


2. Боловсролын салбарын оны аварга ажилтнаар:

-Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар  сургуулийн бага ангийн багш Майданы Харшыга;

-Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Батчулууны Болдбаатар;


3. Соёл урлагийн салбарын оны аварга ажилтнаар:

-Хөгжимт драмын театрын дуучин Абшүкирийн Ханат;


4. Спортын салбарын оны аварга ажилтнаар:

-Хилийн цэргийн 0303 дугаар ангийн ахлагч Партиягийн Еламан;

-Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Сейтмуратын Менгилис;


5. Эрүүл мэндийн салбарын оны аварга ажилтнаар:

- Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Есимханы Сауле;

- Аймгийн Нэгдсэн  эмнэлгийн нярайн сувилагч Асхабылын Күлпаран;


6. Төр, захиргааны салбарын аварга ажилтнаар:

- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Сапанайн Мандат;

- Статистикийн хэлтсийн дарга Навиханы Ерлан;

- Татварын газрын улсын байцаагч Күнатын Жиналис;


7. Хууль хяналтын салбарын оны аварга ажилтнаар:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Манкейн Бердибек;

- Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Т.Ердос;


8. Санхүү, эдийн засгийн салбарын оны аварга ажилтнаар:

- Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, улсын байцаагч Сүхээгийн Алтанзул;


9. Хөдөө аж ахуйн салбарын оны аварга ажилтнаар:

- Хүнс, хөдөө аж ахуйн газрын захиргаа, аж ахуйн албаны дарга Мективийн Куляш;

- Мал эмнэлгийн газрын малын эмч Галсаны Бямбачулуун.     

Холбоотой мэдээ