БАЯН-ӨЛГИЙ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-11 11:20:28

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр өнөө шөнө тус аймгийн нутгийн ихэнх хэсгээр салхины аюултай үзэгдэл ажиглагдана.


Энэ үеэр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метрийг давж ширүүсэж шороон, нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурах ба зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг малчид, тэээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.  

Холбоотой мэдээ