ДАРХАН-УУЛ: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн явуулын амбулатори Шарын голд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-18 18:36:32

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдэд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн явуулын амбулатори эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийж байна.


Тус явуулын амбулатори нь эмэгтэйчүүд, рентген зураг, ходоодны дуран, эхо, лаборатори шинжилгээг өвчний аюулгүй байдал, халдвар хамгааллын шаардлага хангасан орчинд сүүлийн үеийн технологийн тусламжтай зохион байгуулж байна.




Шарын гол сум 8000 гаруй иргэнтэй бөгөөд уул уурхай, ашигт малтмалын олборлолт явуулдаг, амьсгалын замын өвчлөл ихтэй судалгаа байдаг.


Өнөөдөр, маргааш хоёр өдөр Шарын гол сумын иргэдэд үзлэг, оношилгоог хийх бол энэ сарын 20-ны өдөр Хонгор суманд үргэлжлүүлнэ. 




Хонгор сумын тухайд алслагдсан багуудад малчин өрх ихтэй, тэр бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй аж.


Ташрамд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлангийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа юм.

 

Холбоотой мэдээ