Уран гулгагч Илья Малинин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-24 14:05:13

ОТТАВА, 2024 оны гуравдугаар сарын 24 /nbc/. Америкийн уран гулгагч Илья Малинин чөлөөт үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж, Монреальд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.


Хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр И.Малинин 333.76 оноо (богино хөтөлбөр 105.97, чөлөөт үзүүлбэр 227.79) авчээ. Тэрбээр чөлөөт үзүүлбэртээ дөрвөлсөн аксель хийж, дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн байна. Чөлөөт үзүүлбэрээр авсан оноогоор өмнөх дээд амжилтыг Америкийн уран гулгагч Натан Чен (224.92) эзэмшиж байв.


Хоёрдугаар байрыг Японы уран гулгагч Юма Кагияма (309.65; 106.35 + 203.30), гуравдугаар байрыг Францын тамирчин Адам Сяо Хим Фа (284; 77.49 + 206.90) нар тус тус эзэлсэн байна. Японы уран гулгагч, дэлхийн хошой аварга Шома Уно богино үзүүлбэрт тэргүүлж байсан боловч дөрөвдүгээр байрт (280.85; 107.72 + 173.13) оржээ. 

Холбоотой мэдээ