ӨМНӨГОВЬ: Оюутны байрны барилгын гүйцэтгэл 85 хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-28 07:28:23

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан орон нутгийн төсвөөр Улаанбаатар хотод барьж буй оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.

 

Тус хотхоны бүтээн байгуулалтын явцтай Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг, ИТХ-ын төлөөлөгч нар танилцаж, үүрэг чиглэл өгчээ.

 

Оюутны байрны барилгын ажлыг "Мэнд констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 оны зургаадугаар сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа ажлын багт танилцууллаа.

 

Барилга 500 оюутны багтаамжтай, 11 давхар байна. Хоёрдугаар давхарт номын сан, багш, ажилчдын өрөө, гуравдугаар давхарт ресторан, кофе шоп, 4-10 давхар хүртэл оюутны байр, 11 дүгээр давхарт зочдын өрөө, спорт заалтай оюутны иж бүрэн цогцолбор хэлбэрээр барьж байгаагаараа онцлогтой.

 

Хотхон ашиглалтад орсноор орон нутгаас суралцаж байгаа оюутнууд хөнгөлөлттэй үнээр тав тухтай тохилог орчинд сурч боловсрох боломжоор бүрэн хангагдах юм. 

Холбоотой мэдээ