ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтдын бэлчээрт өвс тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-28 15:27:35

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 28  /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг дахь Галба-Өөш-Долоодын говийн усны сав газрын захиргаа өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын ан амьтдад био техникийн ажлыг ус ашиглагч 19 аж ахуйн нэгжтэй хамтран гуравдугаар сарын 23-нд зохион байгуулжээ.


Био техникийн ажлыг “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)”-ийн өгсөн зөвлөмжийн дагуу идэш тэжээл хомс бүс нутагт хаваржиж буй хулан, зээр, хар сүүлт, аргаль зэрэг амьтдын бэлчээр нутаг буюу Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах сумын нутагт маршрутын дагуу 200 цэгт 2000 боодол өвс тараан байршуулжээ.


Галба-Өөш-Долоодын говийн усны сав газрын захиргаа нь Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийн 20 гаруй сумын ус ашиглалт, усны нөөцийг хариуцан ажилладаг байна. 

Холбоотой мэдээ