Зудын улмаас хорогдсон малын тоо 5.9 саяд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 16:05:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.


Мэдээллийн эхэнд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү гуравдугаар сарын 20-ны өдрийн  байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудтай байна. Эдгээр 20 суманд 12500 малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай ярилаа. 


Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Өчигдөр шинэчилсэн мэдээгээр зудын улмаас хорогдсон малын тоо 5.9 саяд хүрчээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.


Хандивын бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг, мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байгааг хэллээ.

Холбоотой мэдээ