ДОРНОД: Цэрэг-дайны түүхэнд байгаагүй агаарын тулалдаан Халхын голд болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-01 11:25:33

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 1939 онд Халхын голын тэнгэрт дэлхийн цэрэг-дайны түүхэнд анх удаа нэгэн зэрэг олон зуун онгоц оролцсон агаарын том тулалдаан болсон гэж үздэг.


Ахмад дайчид энэ талаар, “Зөвлөлт, Японы онгоцнууд тэнгэр бүрхэн нар халхалж, ялаа шумуул мэт бужигнан хөөцөлдөж, энд тэндгүй агаарын их бууны сум дэлбэрч шатсан онгоцнууд хар утаа татуулан доошоо унаж байсан” гэж дурссан нь бий.


Халхын голын дайн 1939 оны тавдугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим нисэх онгоц БНМАУ-ын дархан хилийг давж, манай цэргийн ар талыг бөмбөгдсөнөөр эхэлсэн түүхтэй. Энэ дайн эзлэх газар нутгийн хувьд Халхын голоос улсын хил хүртэлх 60-80 км урт, 15-20 км өргөн газар оронд явагдсан боловч агаарын байлдааны хувьд Халхын голоос баруун тийш Тамсагбулаг, Баянтүмэн хүртэлх, зүүн тийш Ганжуур сүм, Жанжин сүм, Халуун рашаан, Эрс уул, Нөмрөгийн гол хүртэл өргөн уудам орон зайг хамарч байв. 

Холбоотой мэдээ