СЭЛЭНГЭ: Мандал сумын нэгдсэн эмнэлэг яаралтай түргэн тусламжийн машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-03 12:43:06

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт орчин үеийн бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө.

 



Энэ иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн өгч байгаа юм.

 

Ингэснээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 9 дэх автомашиныг шийдвэрлээд байна.

 

Дараагийн ээлжинд Баянгол сумын ЭМТ-д иж бүрэн тоноглогдсон автомашиныг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр худалдан авах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Холбоотой мэдээ