СЭЛЭНГЭ: “Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт”сэдвээр мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-07 21:30:26

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос “Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

  

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 6 дугаар сарын 28-нд болохтой холбогдуулан зохион байгуулж буй энэ сургалтад Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо.

 

Тус сургалтын чиглүүлэгчээр аймгийн Сонгуулийн хороо мөн Сонгуулийн ерөнхий хорооны Сургалт мэдээллийн төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Г.Пүрэвсүрэн нар ажиллав.

 

Сургалтаар аймаг, сумын сонгуулийн хорооны бүрэн эрх, хэсгийн хорооны чиг үүрэг, сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм.

 

Мөн сонгуулийн хорооны хуралдааны дэг, сонгуулийн сурталчилгаа зэрэг үндсэн 9 агуулга бүхий сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүллээ. 

Холбоотой мэдээ