БАЯН-ӨЛГИЙ: Казахстан, Киргиз улс рүү 1257 тээврийн хэрэгслийг дамжуулан экспортлоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-08 09:56:53

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсаар дамжуулан ОХУ, Казахстан, Киргиз Улс руу транзит экспортоор гаргаж байгаа.


Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомтоор өнгөрсөн онд 4586 суудлын автомашин гарч Казахстан болон Киргиз улсыг зорьсон байна. Харин энэ оны 5 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 1257 тээврийн хэрэгслийг дамжуулан экспортолжээ.


Мөн өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн 2067 ачааны машины чирэгч толгой, энэ оны 5 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 408 чирэгч толгой, 55 өөрөө буулгагч, 16 чиргүүл Цагааннуур боомтоор дамжин тус тус гарсан байна.  

Холбоотой мэдээ