АРХАНГАЙ: Хушин ойд ургасан самрын нөөцийг 8885.1 тн гэж тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-20 15:24:41

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг 13.102 га хушин ойтой, 1,914.63 шоо метр нөөцтэй.


Хуш мод нь байгалийн ойн талбайн 1.5 хувийг, ойн нөөцийн 1.8 хувийг тус тус эзэлж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/155 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд, Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн анги, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран 2023 оны 8 дугаар сарын 14-30-ны өдрийг хүртэлх хугацаанд Монголын ой судлалын нийгэмлэгийн боловсруулсан арга зүйн дагуу хуш модны самрын ургацын болон нөөцийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

 

Судалгааны дүнгээр Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Ихтамир, Тариат, Жаргалант сумын хушин ойд ургасан самрын нийт нөөцийг 8885131 кг (8885.1тн)-аар тогтоосон байна.


Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой журмын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ойн ангиудаас ирүүлсэн хуш модны самрын ургацын мэдээ, судалгааны дүнг аймгийн Засаг даргын албан бичгээр Ойн газар хүргүүлээд байна. 

Холбоотой мэдээ