ОРХОН: Энэ намар 75 га талбайд мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-10 16:52:19
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймаг Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оноос хойш 1,6 сая мод тарьжээ.


Өнгөрсөн хавар 386 мянган мод тарьсан бол энэ намар 15 байршилд 75 га талбайд 196 мянган мод тарина. Мөн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн урд “Тарлан толгой” гэдэг газарт шинээр ойн төгөл үүсгэнэ. Уг төгөлд иргэд, найз нөхөд, гэр бүлээрээ хамтдаа мод тарьж болох юм.


Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 70 хувьтай байгаа ч цаашид иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо орхих бус байнга эргэж арчилж, усалж байхыг аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа. Ирэх жилээс ойн төгөлүүдийг хариуцах эзэнтэй болгож цалин, урамшууллыг нь төсөвт тусгах ажээ. 

Холбоотой мэдээ