ОРХОН: Ногоон амины орон сууц хотхоны төслийн нээлт маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-10 18:19:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Орхон аймаг “Хайбрид хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний хэмнэлттэй “Хайбрид гарден” амины орон сууцны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна.


Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутагт 3,4 га талбайд 37 айлын амины орон сууцны жишиг ногоон хотхон байгуулна. Ингэхдээ орон нутгийн удирдлагууд иргэнд орон сууц барих 150-400 метр квадрат газрыг үнэ төлбөргүй олгоно.

Энэхүү төсөл нь олон улсын ногоон барилгын шаардлагыг бүрэн хангасан “Хайбрид хаус” ХХК-ийн технологиор, эрчим хүчний 61 хувиас дээш хэмнэлттэй байхаар төлөвлөсөн гэдгээрээ онцлогтой юм.

Төслийн нээлт маргааш А.Амарын талбайд болох бөгөөд энэ үеэр иргэдэд ногоон барилгын талаар мэдээлэл өгнө. 

Холбоотой мэдээ