Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-11 09:44:27

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг нэмэх “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна. 


Уул уурхайн долоо хоног чуулганы хүрээнд УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, сайн жишгүүдийг дэмжиж нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм.  

Холбоотой мэдээ