ӨВӨРХАНГАЙ: Богд сумын малчид хуванцар савнаас татгалзаж байна

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2023-10-11 17:34:14
1-р багийн малчин Р. Түмэннаст

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2023 оныг Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас “Хүнсний зориулалтын сав худалдан борлуулдаг, хэрэглэдэг аж ахуй нэгж, худалдаа эрхлэгч, иргэн малчин өрхийг шалгаруулах болзолт уралдаан”-ыг 8 дугаар сараас эхлэн зарлаад байна.


Хүнсний зориулалтын бус хуванцар савны хор уршгийг сурталчлан ойлгуулж, хуванцар савнаас татгалзах сэдэл, хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус уралдаан 11 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Уралдаанд малчин өрхүүд идэвхтэй оролцож байгаа юм. Хуванцар савнаас татгалзаж, эко сав хэрэглэн эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Богд сумын малчдын сав суулгыг танилцуулья.