ТӨВ: “Цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-16 18:14:20

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд сар шинийн баярыг угтаж “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Тус үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Зуунмод хотноо Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын байрт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

 

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин борлуулалт зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой аж. 


Аймгийн хэмжээнд 2005 оноос эхлэн 27 сумын хэмжээнд жилд 5-с доошгүй удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэвшсэн байна.    


 

Холбоотой мэдээ