SLIM аппарат өндөр нарийвчлалтайгаар газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-01-26 10:42:35

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 26 /OANA/. Өнгөрсөн бямба гарагт Саран дээр газардсан Японы аппарат буухаар төлөвлөсөн цэгээс 100 метрийн тойрог дотор газардсан гэдгийг Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ пүрэв гарагт тодруулан мэдээлэв. 


Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн нарны зай нь баруун тийш харсан босоо байрлалтай байгаа нь батлагдсан бөгөөд аппаратан дээр суурилуулсан хоёр жижиг явагч төхөөрөмжийн нэг нь уг хөлгийн зургийг амжилттай авсан гэж JAXA мэдээлжээ. Мөн SLIM аппарат камераараа Сарны гадаргуугийн зургийг авсан байна.


SLIM төслийн менежер, профессор Шиничиро Сакай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, бид аппаратаа 10 м-ийн нарийвчлалтай газардуулсан нь ирээдүйд Саран дээр буухад маш чухал үзүүлэлт гэдгийг онцолжээ.


SLIM аппарат бямба гараг эхлэхтэй зэрэгцэн ойролцоогоор 15 км-ийн өндрөөс Сарны гадаргуу руу бууж эхэлсэн бөгөөд 12:20 цагийн орчимд Сарны экваторын ойролцоох Маре Нектарис буюу Нектар тэнгис дэх Шиоли тогоонд газардсан юм.

 


Холбоотой мэдээ