Японы сарнаа буугч аппарат ажиллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-01-29 09:00:50

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 29 /Kyodo/. Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж эхэлсэн тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө мэдээллээ.


Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн нарны зайн хавтангууд ажиллаж эхэлсэн тухай тус агентлаг мэдэгдсэн байна. Япон улс нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр аппаратаа буулгаснаар манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулсан тав дахь орон болсон юм.


JAXA-гийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ням гаргийн оройноос хойш SLIM-тэй холбогдож байгаа бөгөөд буугч аппарат Сарны гадаргууг судлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ