ТӨВ: Заамар суманд 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-31 10:26:09

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Заамар суманд 320 хүүхдийн бага сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. 

 

Барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард эхлүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сутай мандах” ХХК гүйцэтгэсэн юм.

 

Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургуулийн сурагчид нэг ээлжээр хичээллэж, хичээлээс бусад цагаар сонгон, секц, дугуйланд хамрагдах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой болж байна.

 


Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2020 оноос хойш жилд дунджаар 700 гаруй хүүхэд суралцаж байжээ. 


 




Холбоотой мэдээ