ТӨВ: Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 1138120 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-01 17:45:20

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2023 онд нийт 1.505.700 ширхэг мод тарихаар төлөвлөснөөс 1138120 ширхэг мод тарьжээ. Ингэснээр төлөвлөгөөний 75 хувь биелсэн байна.


Тухайлбал, төв суурин газарт 58,54 га талбайд 91219 ширхэг мод, хамгаалалтын зурваст 52.6 га талбайд 85570 ширхэг мод, ойжуулалт 339.84 га талбайд 657262 ширхэг мод тарьжээ.


Мод тарих ажилд 6243 иргэн, 427 аж ахуй нэгж, байгууллагууд оролцсон байна.

 



Холбоотой мэдээ