БАЯНХОНГОР: Өвлийн наадмын үйл ажиллагааг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-22 11:08:19

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутгийн уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэх, өвлийн спортын төрөл хэлбэрийг хөгжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Түйн голын жавар-2024" өвлийн наадмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил зохион байгуулахааргүй боллоо. 


Мэдэгдлийг "Түйн голын жавар-2024" өвлийн наадмыг зохион байгуулах ажлын баг хийсэн бөгөөд нийт иргэдээ малчдадаа туслах аянд нэгдэхийг уриалав.


"Түйн голын жавар" өвлийн наадмыг энэ сарын 23, 24-нд Баянхонгор хотноо, Түйн голын мөсөн дээр зохион байгуулахаар товлосон байсан юм.


Тус аймагт "Түйн голын жавар" наадмыг долоон жил зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жилээс хөрш зэргэлдээ аймгуудаа хамруулж өргөн хүрээнд зохион байгуулж эхэлсэн аж.


Наадмаар халх монголын өв соёлыг сурталчилдаг онцлогтой бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.




Холбоотой мэдээ