БАЯНХОНГОР: Унгар улс "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-07 12:03:44

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан айлчлалын хүрээнд Баянхонгор аймгийн  "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийлээ. 


Унгарын талаас "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

          

Мөн үеэр Сангийн сайд Б.Жавхлан төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд өгсөн бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр Баянхонгор аймгийн Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох юм. 


Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг олон боломж нээгдэнэ.

Холбоотой мэдээ