Mercedes-Benz, BMW хамтарсан компаниа Хятадад бүртгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-11 14:53:43

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 11 /Xinhua/. “Mercedes-Benz Group China Ltd.”, “BMW Brilliance Automotive Ltd.” компаниудын байгуулсан шинэ хамтарсан компанийг Хятадын нийслэл Бээжингийн Чаоян дүүрэгт бүртгэсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ. 


Автомашин үйлдвэрлэгч эдгээр компани нь Хятадын зах зээлд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх супер ангиллын станцууд, цахилгаан түгээгүүрүүдийн сүлжээ бий болгоход хамтран ажиллах зорилгоор компани байгуулах гэрээнд 2023 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан байна. 


Шинэ хамтарсан компани нь 2026 оны эцэс гэхэд дэвшилтэт технологиор тоноглогдсон супер ангиллын 1000 орчим цэнэглэх станц, мөн 7000 орчим супер ангиллын цахилгаан түгээгүүр барихаар төлөвлөжээ.


Дээр дурдсан цэнэглэх станцуудын эхний хэсгийг Хятадын гол хотуудад энэ онд ашиглалтад оруулах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ