АРХАНГАЙ: Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалж буй иргэдийг урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-21 15:36:17

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутаг дэвсгэрт хамаарах улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалж буй иргэдэд мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.2, Соёл, урлагийн газрын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 1.3.1 дэх зорилтын хүрээнд Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/138 тоот захирамжаар есөн сумын нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтад байх 17 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалж буй иргэдэд улирал бүр мөнгөн урамшуулал олгохоор боллоо.


Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.2-т түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлаж, хадгалалт хагаалалтыг сайжруулах гэж заажээ. 

Холбоотой мэдээ