АРХАНГАЙ: Том малын зүй бус хорогдол 570 мянга давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-28 17:23:31

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 574943 том мал буюу оны эхний нийт малын 11.9 хувь нь хорогдсоныг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Үүний дотор тэмээ 6, адуу 31835, үхэр 106189, хонь 304016, ямаа 132897 хорогджээ.


Сумдаас том малын хамгийн их хорогдолтой нь Хайрханд 107564, Эрдэнэмандалд 89536, Өлзийт суманд 54852 том мал хорогджээ.


Энэ оны эхний хоёр сарын байдлаар оны эхний мал 89 хувьтай онд оржээ.

Холбоотой мэдээ