ДОРНОД: Эмч нар Бусан их сургуульд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-01 19:59:32

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 37 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн хоёр эмч БНСУ-ын Бусан их сургуулийн эмнэлэгт амжилттай суралцаж төгссөн байна. Гэмтлийн эмч Э.Эрдэнэбаяр “Гар сарвуу бичил мэс засал”, Мэс заслын эмч В.Амаржаргал “Элэг, цөс, нойр булчирхай, ходоодны мэс засал”-ын чиглэлээр суралцжээ.


Дорнод аймаг “Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд жилд 20-иос доошгүй эмч, мэргэжилтнийг БОЭТ-ийн гэрээтэй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт суралцуулахаар төлөвлөж байнаАймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, “Төсөлд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийн 70 хүртэлх хувь нь БОЭТ-ийнх, 30 хувь нь ЭМГ-ын мэргэжилтэн, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд байна” гэв.


Дорнод аймгийн хэмжээнд буюу БОЭТ, өрх, сумдын ӨЭМТ-үүдэд нийтдээ 227 эмч ажилладаг. 


Холбоотой мэдээ