ДАРХАН-УУЛ: Цэргүүдийг угтан авах, үдэн гаргах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2024-05-01 17:26:46

Дархан, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2023 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан залуусаа хүлээн авах, 2024 оны нэгдүгээр ээлжийн цэргүүдээ үдэн гаргах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр “Дархан-50” цогцолборт боллоо.




Эр цэргийн албаа хааж аймаг, орон нутагтаа ирсэн залуусынхаа хүсэл, сонирхлыг сонсох чөлөөт уулзалтыг зохион байгуулахаас гадна сурч боловсрох, ажлын гараагаа эхлэхэд нь аймаг, сумын удирдлагууд анхаарлаа хандуулан ажилласаар байна.




Уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.



2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэгт татагдаж буй дүү нартаа хандаж хилийн цэргийн алба хаагч Э.Цэлмэгбаяр амжилт хүслээ.