ТӨВ: Хүрлийн үед хамаарах хүрэл цутгамал зоос

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-10 09:05:52

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийтийн тооллын өмнөх 3000-аас НТ 300 жилийн өмнөх Хүрлийн үед хамаарах хүрэл цутгамал зоос Төв аймгийн музейд хадгалагдаж байна. Хүрэл цутгамал зоосыг 1968 онд музейн үзмэрт авсан байна.




Зоосны диаметр нь 6 см, нүхний диаметр нь 1.5 см, хавтгай дугуй хэлбэрийн хүрэл дээр тойруулан 12 жилийн амьтны дүрсийг тус бүрд нь дугуй хүрээнд оруулж дүрсэлсэн байдаг.


Голын нүхийг тойруулж навчин хээ гаргаад, гадуур, дотуур нь цагаригаар хөвөөлсөн байна. Түүнчлэн зоосны нөгөө талд 1 см урттай, 0.6 см өргөн хэмжээтэй ханзаар бичсэн, бусад хэсгээрээ цэцгэн хээ бүхий дүрс буй.  

Холбоотой мэдээ