ШУА Булган аймагтай хамтран судалгааны ажлууд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-08 10:18:14

Булган, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн дДэд ерөнхийлөгч тэргүүтэй судлаачдын баг Булган аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ажиллав. Мөн Булган аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд судалгааны 3 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:


1. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;

2. Ойн цэвэрлэгээ, мод бэлтгэлийн хаягдал, газар тариалангийн сүрэл, ургамлын иш, эрчимжсэн мал аж ахуйн хаягдал зэрэг органик хаягдлын боловсруулалт, дахин ашиглалтын технологийн судалгаа;

3. Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг багасгах судалгааг тус тус хийх юм.

 


Мөн аяны үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Булган аймгийн Байгаль орчны газартай хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд академийн харьяа 4 хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцууллаа.

Холбоотой мэдээ