ДОРНОГОВЬ: 11 сум тэгш ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-10 14:11:07

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн 11 сумын түүхт 100 жилийн ой тохиож байна.


Тухайлбал, Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг, Иххэт, Өргөн, Эрдэнэ сум тэртээ 1924 онд тулгын чулуугаа тавьж  анхны галаа асааж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа дээрх сумдын зарим нь Хан хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд, Богд хан уулын аймгийн хошуунд тус тус харьяалагдаж байсан бол 1931 онд Дорноговь аймаг байгуулах үед аймгийн сумд болон шинэ засаг захиргааны бүтцэд орсон байна.


Дэлгэрэх сум хурдан удмын адуугаараа алдартай бол Айраг сум жоншны арвин нөөцтэй, Өргөн сум Их говийн зоригтны өлгий гэж алдаршсан, Хатанбулаг сум Эргэлийн зоо хэмээх байгалийн онцгой сонин уултай, Хөвсгөл сум олон хутагт төрөн гарсан гээд алдартан гавьяатан, байгалийн онцлог бүхий газар нутаг, түүхэн үйл явдлаараа ялгардаг билээ.

Дээрх сумд түүхт ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг өрнүүлж байна.  

Холбоотой мэдээ