Хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:10:47

Төв аймгийн Зуунмод хот дахь  “Солонго” цогцолборт орон нутгийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээгдлээ.

Энд хувираа хөдөлмөр эрхлэгчдийн гар аргаар урласан чанартай бүтээгдэхүүнүүд олны нүдийг хужирлаж байна. Хөдөлмөрийн хэлтсийн зээл, төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд түрээс өндөр,  талбай жижиг, тэр бүр сэтгэлд нийцдэггүй гэх мэт олон бэрхшээл тулгардагийг ийнхүү шийдвэрлэсэн юм.

Одоогоор арваад иргэний гар урлалын бүтээгдэхүүн дэлгэгдсэн бөгөөд он дуустал хэрэгжих юм.Иймээс бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн ч орон байрны асуудалтай иргэд тус хэлтэст хандсанаар орчин үеийн шийдэл бүхий “Солонго” цогцолборын үйлчилгээний танхимд бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд