galt.deegii@gmail.com
2024-05-20 17:34:04
ӨМНӨГОВЬ: Энэ жил 1165,6 тн ургац хураан авчээ
ӨМНӨГОВЬ /МОНЦАМЭ/ Тус аймагт 660 гаруй иргэн, 33 аж ахуй нэгж газар тариалан эрхэлж, тэжээлийн ургамал 31 га, төмс 61 га, хүнсний ногоо 125 га, жимс жимсгэнэ 45 га талбайд тариалалт хийн, хүнсний ногоо 681,2 тн, төмс 438 тн,  жимс жимсгэнэ 19,6 тн, тэжээлийн ургамал 133,1 тн  нийт 1165,6 тн ургац хураан авчээ.    ХХААХҮЯамнаас Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын сургалтыг энэ оны 7 сард Өмнөговь аймгийн 15 сумын  ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг хамруулан Даланзадгад суманд зохион байгуулж урамшууллыг  10 дугаар сараас олгож эхэлсэн юм.  Орон нутгийнхаа  хүн амын төмсний хэрэгцээний 15.8 хувийг, хүнсний ногооны хэрэгцээний 11.3 хувийг, өвөлжилтийн хүндрэл, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан сүүний  нийт хэрэгцээнийхээ 10%-ийг хангаж байна. .  
553 өдөр