Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгч түүхэн амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-16 14:16:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд  өртөөний өргөн царигаар энэ сарын 15-нд Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/ хүлээлгэн өгсөн нь түүхэн амжилт болов.


Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь ангилвал, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг, экспортын 79 чингэлэг багтжээ. 


Энэ нь ЗТХЯ, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагаас галт тэрэг солилцоог нэмэх талаар БНХАУ-ын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүн гэдгийг тус яам мэдээллээ. 


 

Холбоотой мэдээ