БУЛГАН: Аймгийн удирдлагууд өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-04 15:12:52

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 4  /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Г.Давааням, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, УЦУШТ-ийн дарга Ж.Жаргалсайхан, ЗДТГ-ын НҮА-ны дарга Х.Энхбаатар болон ОБГ-ын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигдорж нарын албан хаагчид Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг суманд ажиллаж байна.


Булган аймгийн Онцгой комисс Рашаант сумын онцгой комисстой хамтран хуралдаж тус сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан зудын гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг 4 зорилт 28 чиглэлээр боловсруулан ажиллаж байна.


2024 онд 4 багийн 712 өрхийн нийт 207 000 толгой мал өвөлжихөөс өөрийн болон бусад аймгийн 41 өрхийн 16000 толгой мал, отрын бүсэд 5097 мал өвөлжин, суманд өөрийн 671 өрхөд 185 900 толгой мал өвөлжиж байна. Малчид байгалийн хадлан 4107 тн өвс, 280 тн ногоон тэжээл 410 тн үйлдвэрийн тэжээл, 200 тн сүрэл бэлтгэжээ.  


Рашаант суманд 671 өрхийн 185900 толгой мал өвөлжиж, сүргийн 29 хувь нь нэмэгдэл тэжээлд орж, өвс тэжээлийн зарцуулалт 60 хувьтай байна. Цаг агаарын нөхцөл байдлын хувьд цас их орсон, цасны дундаж зузаан 22-25 см, гуу жалгандаа 50-60 см, цагаан зудын байдалтай байгаа бөгөөд сумын зүгээс аймгийн удирдлагуудад өвс, тэжээлийн нөөц нэмж татах, түргэн тусламжийн машины асуудал, шатахууны төсөв шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байна.

 

Монгол орны дийлэнх сумдаар өвөлжилт хүндэрч буй ч Баяннуур сумын хувьд 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн 4 удаа цас орж, хүчтэй шуурсны улмаас нутгийн өмнөд хэсэгт өвөлжилт хүндэрч цасны дундаж зузаан 12-25 см, хунгарын зузаан 25-50 см хүртэл хөрсөндөө -35 градус, сүүлийн 10 хоногт -30 хэмээс дээш хүйтэрч мал өдрөөр бэлчихэд ч хүндрэл үүсээд байгаа аж.







 

Холбоотой мэдээ