БУЛГАН: “Буриад ертөнц” хэмээх нэвтэрхий толь гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-11 13:13:55

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхийн Алтаргана ХV наадмын ажлын хэсэг Булган аймгийн Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, урчуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.


Алтаргана  олон улсын наадам 2024 оны долоодугаар сарын 26 -27нд Булган аймагт болох бөгөөд урьдчилсан бэлтгэл үйл ажиллагаа өрнөж байна.


Хоёр улсын  зан заншил түүх соёлоо судлах ажлын хүрээнд ОХУ-ын Буриад Улсын Закаменс хотын номын сангаас Булган аймгийн нийтийн номын санд "Буриад ертөнц" нэвтэрхий толийг гардууллаа.



Булган аймгийн Нийтийн номын сан нь Буриад Улсын Закаменс хотын Лариса Ардаева даргатай  нийтийн номын сантай 2019 оноос хойш  харилцан хамтын ажиллагаатай байгаа  аж.



     

Холбоотой мэдээ