БУЛГАН :Мэргэжил сонгох сурагчид ОХУ-д зочилж туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-16 10:04:52

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 16  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сургуулиуд, ОХУ-тай хамтран "Зимней школы-2023” төслийн хүрээнд Эрхүү, Улаан-Үдийн найман их дээд сургуулиар зочлон туршлага судаллаа.

 

“Зимней школы-2023” төсөл нь Монголын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ОХУ-ын их дээд сургуулиудтай танилцах зорилготой төсөл юм.


Төслийг “Гадаадад орос хэлний багш” төслийн хүрээнд монголд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа орос багш нар Александр Николаев (Булган аймаг Булган сум), Юлия Аксенова (Өмнөговь аймгийн Даланзадгад сум) нар удирдан зохион явуулсан байна. Төсөлд хамрагдсан багш, сурагчид ОХУ-ын Эрхүү, Улан-Удэ хотын Их дээд сургуулиудаар орж дараах үйл ажиллагаатай танилцсан ажээ.


Эрхүүгийн Их сургууль, АУИС, ХААИС, Төмөр замын их сургуулиудаар зочилж сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчид маань ажил мэргэжлийн чиг баримжаа олгох талаар  мэдлэг мэдээлэл олж авсан байна.


"Улан-Удэ хотын Улсын их сургуулийн Анагаах Ухааны хүрээлэнгийн магадлан итгэмжлэл, симуляцийн төвд зочилж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага хийсэн. Мөн СУИС, ХААИС, Дорнод Сибирийн Их сургуулиудаар орж сургуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж, ажил мэргэжлийн чиг баримжаатай боллоо хэмээн Булган аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд  өгүүлэв.




Холбоотой мэдээ