БУЛГАН: Боловсролын үнэлгээний багийн гишүүд сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-17 14:08:28

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн ЕБС-ийн үнэлгээ хариуцсан сургалтын менежер болон сургуулийн үнэлгээний багийн гишүүд энэ сарын 15-16-нд сургалтад хамрагдав. Сургалтын зорилго нь багш нарыг чадвахижуулах, БШУГ-ын дэргэд үнэлгээний баг ажиллуулахад чиглэж байгаа юм. Сургалтад 19 сургуулийн бага, дунд ангийн 66 багш  хамрагдлаа.  


Сургалтыг сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулах болон шинжилгээ хийх, турших чиглэлээр онол, дадлага хосолсон хэлбэрээр  зохион байгуулсан юм.


Тус сургалтыг БШУГ-ын сургалт, судалгаа, арга зүйн алба, аймгийн үнэлгээний шинжээч багш нар хамтран зохион байгуулж Булган сумын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Нандин-Эрдэнэ, Хишиг-Өндөр сумын сургуулийн сургалтын менежер Б.Шинэбаяр нар удирдан явууллаа. 





Холбоотой мэдээ