ДОРНОД: “Ээжээ, сайн байна уу” хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-28 15:00:36

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өглөөний ургах наран зүгээс ирж яваа ээжийнхээ өөдөөс гараа алдлан гүйж буй бяцхан хүүхдийн зургийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.


Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалан Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо хараад сэтгэл уяран “Ээж ээ, сайн байна уу?” алдарт зургаа бүтээсэн гэдэг. Түүний “Өлгий нутгийн минь өглөө” цуврал зургийн нэг хэсэг “Ээж ээ, сайн байна уу” зураг Дорнод аймгийн Чойбалсан хотын Найрамдал паркад хөшөө болон мөнхөрчээ. 2007-2008 оны үед Дорнод аймгийн Засаг дарга асан Ц.Жанлавын санаачилгаар "АСБЭ" ХХК энэ хөшөөг бүтээжээ.  


Д.Амгалан нь Монголын ард түмний олон зуун жил хуримтлуулсан соёлын дэвшилтэт өв санг судлан суралцах, сурталчлах, хөгжүүлэх нь залуу үеийг ардын уламжлалт зан заншлаар хүмүүжүүлэх, эх орноо сурталчлахад тус дөхөм болох ёстой хэмээн сэтгэж, түүнийгээ ажил амьдралд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхдээ “Өнөө үеийн Монголын дүрслэх урлагт уламжлалт урлахуй ухааны онол нь шинэ урлагийн үндэс” гэсэн онол сургаалийг бий болгосон нэрт уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч юм.

Холбоотой мэдээ